Дагалдан ажиллуулах хугацаа заавал цалинтай байхаар боллоо


2017-04-24 09:00:05 0

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг нэмэлтээр ажил олгогчдод тавих хариуцлагыг чангатгахаар тусгасан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулсан энэхүү нэмэлт өөрчлөлтөөр "Туршилтын хугацаа", "Дагалдан ажиллуулах хугацаа" гэсэн шинэ заалтуудыг нэмсэн аж. Ингэснээр шинээр орсон дагалдагч, туршилтын ажилтнууд заавал цалинтай ажиллахаар боллоо. Тухайн ажилтан дадлагажих, туршлагажих хугацаа нь гурван сараас илүүгүй байхаар ч тусгасан байна. Түүнчлэн цагийн ажилтантай хүртэл хөдөлмөрийн гэрээг заавал байгуулахаар шинэ зохицуулалтад тусгажээ. Хэрэв цалин өгөөгүй, гэрээ байгуулаагүй бол ажил олгогч талыг нэг саяас таван сая хүртэл төгрөгөөр торгохоор заасан аж.