Үзлэг шинжилгээнд үнэгүй хамрагдахыг уриаллаа


2016-11-30 15:13:35 0

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 12 дугаар сарын 01 буюу ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулж, маргааш өдөрлөг зохион байгууллахаар боллоо. Тус өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ –аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийнэ.  Энэ жил “ХДХВ-ын сэргийлэлт та бидний гарт” уриан дор ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэх аж. Түүнчлэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр ажилчиддаа сургалт явуулж, сайн дурын шинжилгээнд хамруулахыг уриаллаа.  Дашрамд дурдахад, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд илэрч, 2016 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 218 тохиолдол бүртгэгджээ.