богино мэдээ New

Далай ламын айлчлалын эргэн тойрон

Монголын Бурхан шашинтны шинэ төвөөс Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам маргааш Монгол Улсад хүрэлцэн ирж, айлчлал хийх гэж байгаа талаар мэдээлэл хийсэн..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Монголын Бурхан шашинтны шинэ төвөөс Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам маргааш Монгол Улсад хүрэлцэн ирж, айлчлал хийх гэж байгаа талаар мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотой эерэг сөрөг мэдээлэл цахим ертөнцөөр ихээр цацагдах боллоо. Учир нь Монголын Бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн ийнхүү мэдээлэл хийхдээ Далай ламын нууц айлчлалыг эсэргүүцэж байгаа талаараа мэдээлсэн юм. Тодруулбал, XIV Далай лам энэхүү айлчлалаараа X Богдийн дүрийг тодруулах гол зорилготой айлчилж байгаа аж. Харин энэ мэт бурхан шашны зан үйлд Төвдийн лам оролцох шаардлагагүй хэмээн тэрбээр үзэж байгаа аж.

Түүнчлэн цахим ертөнцөд Далай ламын айлчлал Хятад улсаас авах их хэмжээний зээлд хаалт болох магадлалтай гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна. Тэгвэл 15:00 цагийн үед Төв Гандантэгчлэн хийдээс хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэрээ Далай ламын айлчлалд ямар ч нууцалсан зүйл байхгүй гэдгийг мэдэгдээд айлчлалын хөтөлбөрийг танилцууллаа. XIV Далай лам маргааш Улаанбаатар хотноо 20:30 цагт Чингис хаан нисэх буудалд газардана. Бямба гарагийн 13:05-13:15 цаг хүртэл Гандантэгчилэн хийдийн Жанрайсиг дацангийн өмнө сүсэгтэн олондоо хандаж мэндчилгээ дэвшүүлнэ. Харин ням гарагт 9:30-11:30 цагт Улаанбаатар паласт сүсэгтэн олондоо хандаж ном айлдвар айлдах юм байна.