богино мэдээ New

Та гадаад паспортоо дүүрэг дээрээ сунгуулаарай

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлж байгаагаар өнөөдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтыг дүүрэг дээрээ хийлгэх боломжтой боллоо..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлж байгаагаар өнөөдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтыг дүүрэг дээрээ хийлгэх боломжтой боллоо.  Тодруулбал, Мишээл экспо, Драгон, Дүнжингаравт байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр гадаад паспортын захиалга авч байгаа бол сунгалтыг харъяа дүүрэг дээрээ хийлгэх юм байна. Ингэснээр иргэдийн цаг мөнгийг хэмнэх давуу талтай гэдгийг холбогдох албаныхан мэдэгдлээ.