богино мэдээ New

Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллаа

Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд ойролцоогоор 3.5 жил болж, маргаан хэрхэн шийд.

Сэтгүүлч Н.Уранхолбоо

          Сүүлийн жилүүдэд арбитрийн олон гарах болсонтой холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулахаар боллоо. Ингэснээр тус газар газар, хэлтэс, алба бүхий 12 бүтэцтэй ажиллахаар болж буй юм. Тус зөвлөл байгуулагдснаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалаад зогсохгүй тэдэнтэй хуулийн хүрээнд хамтарч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэн учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, маргаан гарвал цаг тухайд нь хууль тогтоомжийн дагуу дотооддоо шийдэх боломжоор хангагдах аж. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд ойролцоогоор 3.5 жил болж, маргаан хэрхэн шийдэгдэхээс үл хамаараад тухайн улсаас захиргааны зардалд гурван сая доллар гаргадаг юм байна.