богино мэдээ New

Рашаан сувилалд эмчлүүлж болохгүй өвчнийг мэдэхэд илүүдэхгүй

Рашаан сувилалд үл тохирох өвчний жагсаалт: Бүх төрлийн хорт хавдар.

Рашаан сувилалд үл тохирох өвчний жагсаалт:

  • Бүх төрлийн хорт хавдар
  • Сүрьеэ
  • Зүрх судасны дутмагжилтийн 2 ба 3-р үе (хавантай, хөхрөлттэй, амьсгаадсан, явж чадахгүй, шээс ховордсон үе) зүрхний хэм алдалттай бол
  • Унадаг өвчин (эпилепсия)
  • Халдварт өвчний нууц болон хурц үе
  • Амьсгалын дутлын 2 ба 3-р үе (зүгээр сууж байхад ч амьсгааддаг, хавантай, уруул хумс хөхөрсөн, шээс ховордсон)
  • Цус алдаж байгаа үе болон мэс заслын дараа цус багадсан бол
  • Элэгний хатуурал (цирроз печени) элэг өөхлөлт ихтэй (жировой геназтов)
  • Бөөрний эмгэгний улмаас бөөрний дутагдалтай гэсэн үед (цусанд креатин их, хавантай, шээс багассан)
  • Ходоод, бүдүүн, нарийн гэдэсний шархлаа
  • Цөс, бөөрөнд чулуутай
  • Чихрийн шижин өвчин (дахиж хурцадсэн үе)
  • Таргалалтын 3 ба 4-р зэрэг
  • Бамбай булчирхайн дутмагжил (гипотиреоз)

Эх сурвалж: www.mglnews.mn