богино мэдээ New

Хүний аминд хүрч чадах 10 тасалгааны ургамал

Тасалгааны цэцэг агаарыг цэвэршүүлж, үзэсгэлэнтэй байдлаараа биднийг баярлуулдаг. Гэвч тэд бүгд адил үүрэг гүйцэтгэдэггүй. Дэлхий дээр хүн болон гэрийн тэжээвэр амьтдыг ч алж чадах ургамал олон бий. Дараах 10 ургамлыг тасалгаандаа байлгах хэрэггүй гэж зөвлөе. .

Эх сурвалж: www.XoPom.com

Тасалгааны цэцэг агаарыг цэвэршүүлж, үзэсгэлэнтэй байдлаараа биднийг баярлуулдаг. Гэвч тэд бүгд адил үүрэг гүйцэтгэдэггүй. Дэлхий дээр хүн болон гэрийн тэжээвэр амьтдыг ч алж чадах ургамал олон бий. Дараах 10 ургамлыг тасалгаандаа байлгах хэрэггүй гэж зөвлөе.

 

 

 

 

 

1. Сансевиерия Энэ ургамал агаарыг маш сайн цэвэршүүлдэг, гэвч түүнийг хүүхдээс хол байлгах нь зүйтэй. Учир нь энэ ургамал хоолой өвдөх, шүлс ялгаралт ихсэх, дотор муухайрах шинж тэмдгүүдийн гол шалтгаан болдог аж.

2. Барын чих Энэхүү цэцэгний нахиаг идсэн хүн, амьтны аль алиных нь гэдэс өвдөж, гүйлгэж, амьсгаа давчдах болно. Тэр ч бүү хэл энэ ургамал хүнийг комд оруулж чадна. Гэртээ байлгахгүй байсан нь дээр шүү.

3. Алоэ вера Энэ гайхамшигтэй ургамал маш олон ашиг тустай байдаг: түлэгдсэн арьс, шалбаралт болон бусад арьсны гэмтлийг анагаана. Гэвч үүнийг дотуур хэрэглэж болохгүй, учир нь алоэ ходоод гэдсийг цочроодог. Нэмж хэлэхэд алоэ вера нь амьтанд эсрэг заалттай байдаг.

4. Нарцисс Нарцисс – яриангүй үзэсгэлэнтэй цэцэг, гэвч үүнийхээ хажуугаар маш хортой. Энэ цэцэг нь дотор муухайрах, гүйлгэх, цусны даралт ихсэх гол шалтгаан болдог. Хэрэв булцууг нь идвэл үхэлд хүргэж болно.

5. Цахилдаг Энэ цэцэг хүүхэд болон насанд хүрэгчдэд аюултай. Энэхүү цэцэг дотор муухайрах, бөөлжих, огцом халууруулах зэрэг үйлдэл үзүүлнэ.

6. Хэлгий цэцэг Эдгээр цэцэг нь нарцисс шиг бөөлжих болон гүйлгэлтийн шалтгаан болдог. Үүнээс гадна тэд гэрийн тэжээвэр амьтдын үхлийн гол шалтгаан болдог ажээ.

7. Диффенбахия Энэхүү алдартай ургамлаас болж хоолой өвддөг гэдгийг эзэд нь хамгийн сайн мэдэх биз ээ. Диффенбахийн шүүсийг хүүхэд эсвэл тэжээвэр амьтан уух төдийд л тэднийг алах болно!

8. Олеандр Маш хортой цэцэг. Түүний жижигхэн навчийг идсэн тэжээвэр амьтан тэр доороо үхдэг. Харин насанд хүрсэн хүмүүсд сульдах, толгой эргэх, хэм алдагдах, булчин чичрэх шалтгааныг үүсгэнэ.

9. Спатифиллюм Энэ ургамал ихэвчлэн харшлын урвал өрнүүлдэг ба хэрэв биед орсон тохиолдолд үхлийн шалтгаан болно. Зарим тохиолдолд спатифиллюм нь уруул, ам, хэл хавдах шалтгаан болдог аж.

10. Англи мөлхөө цэцэг Энэхүү ургамал нь амьтан, хүнд ялгаагүй хортой. Амьсгалын дутагдал, таталт, бөөлжих шалтгаан болдог. Харин онцгой тохиолдолд саажилт болон комд оруулна. Хэрэв та тасалгааны цэцэг сонгон ургуулах гэж байгаа бол сонголтоо болгоомжтой хийгээрэй, учир нь тэд агаарыг цэвэршүүлээд зогсохгүй хүний амь насанд халтай байдаг байх нь.