богино мэдээ New

Сельфи хийх гэж байгаад эртний барималийг хагалжээ

Зураг авах гэж баримал руу авирах үед баримал ойчиж, хэдэн хэсэг болж тарсан гэнэ. Энэ хэрэг Португалийн Россио өртөөн дээр гарчээ. 1890 онд анх нээгдсэн энэ Россио өртөө нь Европын хамгийн эртний, түүхэн дурсгалт галт тэрэгний өртөө юм байна..

Н.Энх  |  www.news.mn

Лисабон хотын удирдлагууд Португалийн хаан Себастиогийн 126 жилийн настай барималыг санамсаргүй унагаж, хэдэн хэсэг болгож орхисон сельфичин этгээдэд  эрүү үүсгэхээр болжээ.

Цагдаагийн мэдээлснээр баримал сүйтгэсэн этгээд зураг авах гэж баримал руу авирах үед баримал ойчиж, хэдэн хэсэг болж тарсан гэнэ. Энэ хэрэг Португалийн Россио өртөөн дээр гарчээ. 1890 онд анх нээгдсэн энэ Россио өртөө нь Европын хамгийн эртний, түүхэн дурсгалт галт тэрэгний өртөө юм байна.

Сельфичин этгээдэд түүхийг хосгүй үнэт өвийг эвдлэн сүйтгэсэн гэж буруутгаж байгаа юм. Португалийн урлагийн бүтээлийн сэргээн засах газар хэдэн хэсэг болж хуваагдсан барималыг сэргээх эсвэл шинийг бүтээх талаар хэлэлцэж байгаа юм байна. Баримал нь Португалийн түүхэн хүн, 1557-1578 оны хооронд хаан ширээнд сууж байгаад 24 настайдаа тулаанд амиа алдсан Себастиогийнх ажээ.

Түүнийг амиа алдсаны дараа Португал Испанид тусгаар тогтнолоо алдсан юм.