Дэлхийн хамгийн хөгшин Нишияама Онсен Кэйюүнкан МЭ-ийн 705 онд байгуулагдаж байжээ. Япон Улсын Наяакава тосгонд орших тус зочид буудал энэ жил 1311 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд одоо хэр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Энэ хугацаанд зочид буудлыг 52 гэр бүл эзэмшиж байсан бөгөөд олон удаа хаагдаж, засварт орж байжээ.
Хамгийн сүүлд 1988 онд засварт оруулахдаа гадна хэсгийг Японы уламжлалт хэв маягаар, дотор талыг орчин үеийн байхаар бүрэн тохижуулжээ. Нишияама Онсен Кэйюүнкан нь сүрлэг сайхан уулсын дунд халуун рашаанд сууж гүн тайвшралыг олоход хамгийн тохиромжтой газар аж.
Ингээд олон зууны турш самурай нарын алжаалаа тайлж ирсэн зочид буудлыг танилцуулж байна.
Зочид буудлыг гаднаас нь харахад
Газар доороос оргилох халуун булаг
Уулсын дунд оршдог тул цонхоор сүндэрлэн дүглийх уулс харагдана. Кинонд гардаг шиг өглөөний цайг энд ууж болно
Зочид буудлын хажуугаас халуун рашаан ундардаг. Буудлын бүх ус нэг гарвалтай. Энд мөн халуунаар оргилох усан оргилуурч бий
Буудал 35 өрөөтэй, Японы уламжлалт загвараар тохижуулсан буудлын зарим өрөөнд ороход самурайн үед очсон мэт сэтгэгдэл төрнө
Зарим өрөөнд чулуун усан сан байх бөгөөд усан сэлээгүй үедээ алжаалаа тайлах саун ч бий
www.eagle.mn