Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Жудо бөхийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Перу улсын Лима хотод зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсын өсвөрийн баг тамирчид оролцож буйгаас Мон Алтиус ахлах сургууль, Мон Алтиус-Цагаанбаатар академийн тамирчин, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Батбилэгийн Бат-Энэрэл 55кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Мөн Орхон иппон дожо Хангарьд клубын тамирчин Бямбасүрэнгийн Чинхүслэн 50кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн байна. Уг тэмцээнд энэ сарын 27-оос ирэх сарын 1 хүртэл зохион байгуулагдах юм.
Б.Бат-Энэрэлийн хувьд өмнө нь өсвөрийн Ази тивийн аварга, Макоа, Хонгонкийн цомуудын аварга, Улсын гурван удаагийн аварга, Итали Улсад болсон жүдо бөхийн өсвөр үеийн “Follonica,Italy Cadet European Cup 2024”,“Fuengirola cadet European cup 2024” зэрэг цуврал олон улсын тэмцээнүүдэд түрүүлсэн аж.
Нийт сэтгэгдэл 1
Зочин 3 сар
Эх орныхоо нэрийг гаргаж буй мундаг хүүд их том баяр хүргэе