богино мэдээ New

Оросын армийн өндөр албан тушаалтнууд алагджээ

Тэдний давшилт амжилттай болвол Токмак хотыг чөлөөлөх аж. Энэ хотыг амжилттай чөлөөлж чадвал Мелитополь, Крымын хойгийг чөлөөлөхөд дөхөм болох талаар Украйны армиас онцлов. .

Б.Энх-Энх-Эрдэнэ

   Украйны армийн сөрөг довтолгоо үргэлжилж байна. Тэд өнгөрсөн баасан гаригт Оросын хар тэнгисийн флотын төв байранд пуужингийн цохилт өгснөөр цэргийн удирдах албан тушаалтнууд амь үрэгдэж, олон хүн шархджээ. Үүний дотор флотын командлагч нарын есөн хүн байгаа талаар Украйны армийн Тагнуулын албаны дарга Кирило Буданов мэдээлсэн байна. 

Түүнчлэн Украйны армийн сөрөг довтолгоог удирдаж буй генерал Олександр Тарнавски "Днепр мөрний зүүн эрэгт Вербове тосгоны ойролцоо амжилттай цөмөрч, давшилтаа цааш үргэлжлүүлж байна" гэжээ. Тэдний давшилт амжилттай болвол Токмак хотыг чөлөөлөх аж. Энэ хотыг амжилттай чөлөөлж чадвал Мелитополь, Крымын хойгийг чөлөөлөхөд дөхөм болох талаар Украйны армиас онцлов. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0