богино мэдээ New

Өвдөг шороодож улстөрөөс явсан Ц.Нямдорж даргын суудлаар ЭРГЭН ИРЛЭЭ

Тухайн үед Шадар сайдын суудалд нэр нь дуулдаж байсан ч У.Хүрэлсүхийн Хууль зүйн бодлогын зөвлөх болсон билээ. .

С.Зулцэцэг  

  МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын шинэ танхимд нэлээд сонирхолтой томилгоонуудыг хийхээр болов. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуучин найман сайдаа хэвээр нь авч үлдэж ажиллуулахаар болжээ. Харин бусдыг нь шинээр томилж буй юм.

Сайд нарын нэрс дотор анхаарал татсан үйл явдал болсон нь Ц.Нямдоржын эргэн ирэлт байлаа. Тэрбээр өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуульд өвдөг шороодсноосоо хойш “усанд хаясан чулуу шиг”алга болсон ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/ даргаар томилогдож байгаа аж.

Түүний хувьд Монгол төрийн толгой хууль зүйн салбарт 30 жил тасралтгүй сууж байгаад өнгөрсөн жил суудлаа тавьж өгсөн. Улмаар У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж, засгаа эмхлэх үеэр сайдад горилогч ахмад улс төрчдийн нэгээр нэр нь цуурайтаж байв. Тухайн үед Шадар сайдын суудалд нэр нь дуулдаж байсан ч У.Хүрэлсүхийн Хууль зүйн бодлогын зөвлөх болсон билээ. 

Ийнхүү хэсэг хугацаанд нас намба заагаад зөвлөх хийсэн шиг сууж байсан тэрбээр улстөрийн тохироогоор Засгийн толгойд дахин орж ирэх нь ээ.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1