2016 оны 10 сарын 01
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэ хууль хэрэгжээд нэлээд сарыг ардаа үдлээ. Иргэд ч үүргээ харьцангуй сайн биелүүлж байгаа. Гэхдээ олон уншигч НӨАТ-ын буцаан олголтыг хэрхэн авах талаарх мэдээллийг дахин хүргэж нийтлэх талаар хүсэлт ирсний дагуу дараахи товч мэдээллийг хүргэж байна.
Эхлээд та www.ebarimt.mn сайтад нэвтэрнэ
Дараа нь баруун дээд буланд байгаа өгөгдлүүдээс данс тохируулах хэсгийг сонгоорой
Үүний дараа бүртгэлээ баталгаажуулах хэсэг гарч ирнэ. Энэ хэсэгт та өөрийнхөө мэдээллийг болон НӨАТ-ын буцаан олголт авах дансаа бичиж,баталгаажуулах товчыг дарна
Ингэснээр таны дансанд энэ сардаа багтаад НӨАТ-ын урамшуулын дүн гэсэн хэсэгт байгаа мөнгө орох юм.