АСЕМ-ын үеэр хоёр хүнд яаралтай түргэн тусламж үзүүлжээ


2016-07-19 14:44:37 0

Сэтгүүлч Х.Ариунаа

Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Баяр наадмын өдрүүдээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 26 байгууллага, шүд эрүү нүүрний төв,  дүүргийн эрүүл мэндийн төвийн шүд, мэс заслын  кабинетууд мөн өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллаж иргэддээ үйлчилжээ. Энэ үеэр гадаадын есөн зочид, төлөөлөгчид үзлэг хийж зөвөлгөө өгч, хоёр хүнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Яаралтай түргэн тусламжийн төвд 12 мянга гаруй дуудлага ирсэн аж. Дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэгт 11 мянга, өрхийн эрүүл мэндийн төвүүд 9000 гаруй иргэдэд үйлчилжээ. Харин АСЕМ-ын уулзалтын үеэр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, сувилагч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй 56 ажилтан 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тус газраас мэдээллээ.