богино мэдээ New

“Цагдаагийн байгууллага хойрго хандаж байна” гэв

Сонгинохайрхан, Төв, Хөвсгөл аймгуудад өгсөн гомдолд цагдаагийн байгууллага хойрго хандаж байна. Мөн өрсөлдөгч намын зүгээс санал авах байрны өмнө зохиомол дугаарлал үүсгэх, элдэв явуулга хийж байгаа талаар мэдээлэл ирлээ” гэв..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

       Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Санал тоолох 1898 машинд хяналтын тооллого хийсэн. УИХ-ын сонгуулийн 67 дугаар тойрогт хариуцлагагүй нэг нөхрөөс болж будилаан гарсныг эс тооцвол 1897 машин үнэн зөв тоолж байна гэдгийг Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбооны зохьцуулах хороо гээд мэргэжлийн байгууллагуудаас баталгаажуулсан. Харамсалтай нь манай намын талд тооллого үйлчилнэ гэсэн цуу яриа гаргаж буйг эрс эсэргүүцэж байна. Түүнчлэн Сонгинохайрхан, Төв, Хөвсгөл аймгуудад өгсөн гомдолд цагдаагийн байгууллага хойрго хандаж байна. Мөн өрсөлдөгч намын зүгээс санал авах байрны өмнө зохиомол дугаарлал үүсгэх, элдэв явуулга хийж байгаа талаар мэдээлэл ирлээ” гэв.