богино мэдээ New

Барс захын ойролцоох тэсрэх бодисыг аюулгүй болгожээ

"Барс-2" захын урд байрлах "Монинжбар" ХК-ийн хашаанд тэсрэх бодис байна гэсэн дуудлаг иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн II хэлтэс Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг бүрэлдэхүүн шуурхай ажиллаж тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосон байна. .

 Сэтгүүлч Н.Амаржаргал

Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст "Барс-2" захын урд байрлах "Монинжбар" ХК-ийн хашаанд тэсрэх бодис байна гэсэн дуудлаг иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн II хэлтэс Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг бүрэлдэхүүн шуурхай ажиллаж тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус тэсрэх бөмбөгийг бөмбөгдөгч онгоцоор сургуулилалт хийхэд ашигладаг байжээ.

Уг тэсрэх бодис ямар учир шалтгааны улмаас энд байгааг цагдаагийн байгууллага шалгаж байна.