богино мэдээ New

"Холын тэнгэр аав" тоглолт болно

Хөгжмийн зохиолч Р.Эрдэнэцогтын "Холын тэнгэр аав" уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 30-ны үдэш Улаанбаатар хотноо UB Palace-ийн концертын их танхимд болох гэж байна.  Энэхүү үдэш "Ааваараа бахархах, аавыгаа дурсах, аавыгаа БАЯРЛУУЛАХ үдэш болно" гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Хөгжмийн зохиолч Р.Эрдэнэцогтын "Холын тэнгэр аав" уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 30-ны үдэш Улаанбаатар хотноо UB Palace-ийн концертын их танхимд болох гэж байна. 

Энэхүү үдэш "Ааваараа бахархах, аавыгаа дурсах, аавыгаа БАЯРЛУУЛАХ үдэш болно" гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. 

Хүн бүрийн сэтгэлд хоногшсон "Холын тэнгэр аав" хэмээх уг дуугаар овоглосон тоглолтод Монголын сор болсон дуучид, амьд хөгжмийн хамтлагууд, жүжигчид гээд уран бүтээлчдээр нэн арвин тоглолт зохион байгуулах аж. 

Тухайлбал, 

  • МУГЖ Ц.Төвшинтөгс
  • МУГЖ С.Ганзориг
  • МУГЖ Л.Чулуунчимэг
  • МУГЖ Б.Батбаатар
  • МУСТА Х.Энхтайван
  • МУСТА, "My Voice" шоуны Гранпри шагнал Г.Тэмүүжин
  • Амьд хөгжмийн хамтлагууд
  • МУГЖ ангийхан нь уран бүтээлчид 
  • Бусад өсөж яваа авъяаслаг залуу уран бүтээлчид оролцох юм байна. 

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9977-0035, 8690-0035, 9001-8899

Тасалбар захиалах: 


Түүний талаар:

 

Холын тэнгэр аав

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0