богино мэдээ New

Унаа угаалгын газруудад цэвэр ус ашиглахыг хориглоно

Уг нь өнгөрсөн 2019 оны тавдугаар сар гэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа унаа угаалгын газруудыг цэвэр ус ашиглахгүй, саарал ус ашигладаг болох тухай захирамж Захирагчийн ажлын албанаас гарч байв..

Сэтгүүлч Л.Баатархүү

   Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас унаа угаалгын газруудыг "Цэвэр усаар машин угаахыг хориглоно" гэдгийг салбарын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто буюу унаа угаалгын газруудын 86 хувь нь цэвэр ус ашиглаж буй гэх судалгаа гарсан байдаг. Ус сувгийн удирдах газартай албан ёсны гэрээтэй 130 гаруй, албан бус мэдээгээр 240 гаруй  энэ төрлийн угаалгын газар нийслэлд байдаг аж. 

Уг нь өнгөрсөн 2019 оны тавдугаар сар гэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа унаа угаалгын газруудыг цэвэр ус ашиглахгүй, саарал ус ашигладаг болох тухай захирамж Захирагчийн ажлын албанаас гарч байв. Гэвч ажил хэрэг болоогүй юм байна. Энэ журмын талаар унаа угаалгын газрууд "Ус цэвэршүүлэх төхөөрөмж хэт үнэтэй учраас хэрэгжүүлэх боломжгүй" гэх хариулт өгч байлаа. 

Дашрамд дурьадахад бага оврын унаанд 50-60л, том оврынхд 100 орчим литр цэвэр ус зарцуулж угаадаг байна. 

Бид энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлага мэдээллийг тун удахгүй хүргэх болно. 

www.tugeene.mn Бизнес, мэдээллийн портал сайт

Нэгдэж хэрэгтэй мэдээлэл авах

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0