богино мэдээ New

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаан болов

Хог хаягдлын үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл.

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж долоон асуудал хэлэлцлээ. Уг хуралдаанаар:

  • Хог хаягдлын үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл
  • Нөхөн сонгуулийн тов зарлах тухай
  • Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн талаарх мэдээлэл
  • Ой тэмдэглэх тухай
  • Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
  • Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай
  • Бусад асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг зөвлөлийн хувьд хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр  ИТХ-ын дарга Б.Энхболд, ИТХ-ын төлөөлөгч  П.Жавзмаа, Ц.Баттөмөр,  Л.Мөнхтүвшин, Э.Билгүүн, Ц.Сарантуяа, Ш.Батдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр 2023 онд ажиллах аж. 

Сүхбаатар дүүргийн төлөөлөгчид

Сүхбаатар дүүргийн төлөөлөгчид

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0