богино мэдээ New

Ням гаригийн өглөө Замын-Үүд-Эрээний боомтыг нээнэ

Нөгөөтэйгүүр цаашид УАЗ469 автомашинаар хил хоорондын зорчигч тээвэрлэх хэрэгсэл болгохгүй байхаар журамд тусгажээ. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Замын-Үүд-Эрээн чиглэлийн хилийн боомтыг ирэх ням гаригийн өглөөний 08:00 цагт нээх талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Ингэснээр гурван жил зогсоод байсан зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх юм. Гэхдээ БНХАУ руу зорчих иргэдэд тодорхой шаардлага тавих аж. 

Үүнд:

  • Зорчихоос 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгөх /сөрөг гарсан болон халуурах шинж тэмдэг илэрсэн иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй/
  • Хятад руу зорчих мэдүүлгийг цаасан болон цахим хэлбэрээр заавал бөглөх зэрэг үндсэн шаардлагыг тавьж буй юм байна. 

Түүнчлэн хорио цээрийн улмаас өмнөд хөршийн Эрээнд хотод гадаадын иргэдийг хүлээж авах бэлтгэл ажил сайтар хангагдаагүй болохоор эхний ээлжинд 300 зорчигч хүлээж авах аж. Дараа нь 500, 1000 гэх мэтээр тоог нь нэмэгдүүлэх талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. 

Нөгөөтэйгүүр цаашид УАЗ469 автомашинаар хил хоорондын зорчигч тээвэрлэх хэрэгсэл болгохгүй байхаар журамд тусгажээ. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0