богино мэдээ New

Банк иргэдээс 69 төрлийн лавлагаа шаарддаггүй болно

Иргэд “и-Монгол”-оос авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан бол одоо банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч иргэнээс зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг боллоо..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Монголбанк, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэсний дата төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гааль, татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв, "и-Монголиа" академи хамтран lavlagaa.e-mongolia.mn вэб сайтыг хамтран хөгжүүлж банкны салбарын дэмжлэгтэйгээр үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн байна. 

Иргэд “и-Монгол”-оос авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан бол одоо банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч иргэнээс зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг боллоо.

Өөрөөр хэлбэл, банк иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болж, цаасан хэрэглээг халсан талаар эх сурвалжууд онцоллоо. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0