богино мэдээ New

Монголын танкчид улаан өнгийн танкаар өрсөлдөнө

Тэмцээний сугалааг сугалах энэхүү ажиллагаа нь монгол үндэсний хөөмийн аялгуугаар эхэлсэн нь оролцогсдын бахархлыг төрүүлсний зэрэгцээ манай баг тамирчдын хувьд эх орон, Зэвсэгт хүчин, үндэсний соёл, урлагаа сурталчлах чиглэлээрх эхний алхам болжээ..

    Манай хойд хөршид болох гэж буй "Олон улсын цэргийн наадам"-нд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй бие бүрэлдэхүүн сугалаа татаж улаан өнгийн танкаар өрсөлдөх болжээ. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион явуулдаг уг тэмцээнд “Танкийн биатлон” болон “Армийн соёл, урлаг” төрөлд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид Оросын Холбооны Улсын Москва хотноо хүрэлцэн очиж, тэмцээний өмнөх бэлтгэл ажилдаа орсон байна. 

Тус тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг “Олон улсын цэргийн наадам”-ыг зохион байгуулах хорооны гишүүн, Монголын талын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг удирдаж байгаа юм.

Энэхүү тэмцээний дүрмээр оролцогч орнууд хоёр дивизионд хуваагдах бөгөөд эхний дивизионд түрүү жилийн тэмцээнд амжилттай оролцсон 10 багийг багтаадаг бол хоёрдугаар дивизионд анх удаа оролцож байгаа болон чансаа сул багийг оруулснаар уралдааныг зохион байгуулдаг аж. Энэ жилийн хувьд тус тэмцээнийг үндсэн зохион байгуулагч Оросын Холбооны Улсаас гадна Хятад, Вьетнам, Лаос, Казахстан, Иран, Сири, Венесуел зэрэг нийт 21 орны 63 танкийн экипаж оролцож байна.

танкийн биатлон

Тэмцээний сугалааг сугалах энэхүү ажиллагаа нь монгол үндэсний хөөмийн аялгуугаар эхэлсэн нь оролцогсдын бахархлыг төрүүлсний зэрэгцээ манай баг тамирчдын хувьд эх орон, Зэвсэгт хүчин, үндэсний соёл, урлагаа сурталчлах чиглэлээрх эхний алхам болжээ.

Тэрчлэн “Армийн соёл, урлаг” тэмцээнд анх удаа оролцох Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучид, бүжигчид болон хөгжимчид тайзан дээрх бэлтгэлдээ оржээ. Мөн Монгол цэргийн музейн хувьд үзэсгэлэн дэглэх газар талбайгаа судлан эд өлөг, үзмэрүүдээ бэлтгэж буй мэдээг бидэнд ирүүлсэн юм.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 2