богино мэдээ New

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр боллоо

Мөн цар тахлын улмаас БНХАУ-д суралцаж байсан оюутнууд сургууль руугаа буцах боломжгүй байсан юм. Талууд зөвшилцөд хүрч Монголд саатаад байсан оюутнуудыг сургуульдаа буцаж, танхимаар хичээллэх боломжоор хангахаар болов..

Сэтгүүлч Л.Баатархүү

     Эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд албан ёсны айлчлал хийж байна. Талууд стратегийн олон төсөл хөтөлбөрийг эрчимжүүлж хамтран ажиллах, хоёр улсын найрамдалт харилцааны цар хүрээг өндөр түвшинд нэмэгдүүлэхээр тохиролцжээ. 

Томоохон төсөл хөтөлбөрүүдээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт шинээр барих усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр болсон аж. Мөн Ван И сайд "Бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоорондоо нээх боломжит бүхий л боомтуудыг нээн, төмөр зам, авто зам зэрэг экспортын хамтын ажиллагааг эрчимжүүлье. Үүний зэрэгцээ шар шуурганы эсрэг хамт тэмцье. Монголын талаас нэг тэрбум мод тарих санаачилга гаргасан бол Хятадын талаас 70 тэрбум мод тарих санаачилга гаргасан юм. Хятадын талаас дэвшүүлж буй "Бүс ба зам" санаачилгыг Монгол талаас дэвшүүлж буй "Талын зам", Хятадын талаас дэвшүүлсэн "Даян дэлхийн хөгжил" санаачилгыг Монголын талаас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого" зэргийг уялдуулан хэрэгжүүлж, хоёр улсын харилцааг бүрэн хөдөлгөх хүч оруулъя" гэлээ. 

Түүнчлэн Хятадын талд манай улсаас нүүрс урт хугацаанд, тогтвортой нийлүүлэх томоохон боломж энэ үеэр үүслээ. Тодруулбал, Гашуун сухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, өмнөд хөршид урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулахаар болжээ. 

Мөн цар тахлын улмаас БНХАУ-д суралцаж байсан оюутнууд сургууль руугаа буцах боломжгүй байсан юм. Талууд зөвшилцөд хүрч Монголд саатаад байсан оюутнуудыг сургуульдаа буцаж, танхимаар хичээллэх боломжоор хангахаар болов.  

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1