богино мэдээ New

Урианхай сурын УАШТ өнөөдөр эхэллээ

урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Сэтгүүлч Л.Баатархүү

   Монголчуудын "өвөг сур" хэмээгддэг урианхай сурын Улсын аварга шалгаруулах /УАШТ/ тэмцээн өнөөдөр Нийслэлийн Налайх дүүрэгт эхэллээ. Уг харваанд Монгол Улсын өнцөг булан бүрээс 200 гаруй баг тамирчид хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьж буй юм. Өнөөдөр, маргааш тус харвааны багийн төрөл явах бол ням гаригт ганцаарчилсан буюу цуваа харвааны төрөл болох аж. 

Урианхай сурын харваа

Энэ удаагийн УАШТ- д Тувагийн БНУ-аас харваачид ирж оролцож байгаа бөгөөд Налайхын их уурхайн 100 жилийн ойн хүрээнд болж буйгаараа бас нэгэн онцлог болж байна. 

Тува улсын харваачид

Тува улсын харваачид

2022 оны Урианхай сурын УАШТ -нд:

1.Тува УЛСЫН БАГ
2.Баян-Өлгий 
3.Баян-Өлгий /Алтай сум/
4.Баян-Өлгий /Буянт сум/
5.Баян-Өлгий /Бугат сум/
6.Дархан уул 1
7.Дархан уул 2
8.Ховд аймаг 
9.Сэлэнгэ аймаг 1 
10.Сэлэнгэ аймаг 2
11.Төв аймаг 
12.Орхон аймаг
13.Алдар спорт хороо 
14.Бурхан халдун баг
15.Засагт Хан клуб
16.Мондэ баг 
17.Мэргэн Зэв баг
18.Петровис баг
19.Зургаадай Зэв баг
20.Цэц баг бүртгүүлсэн байна.

Дашрамд дурьдахад тус тэмцээнийг МУ-ын Мэргэн Б.Дашзэвэг, см А.Батболд, Д.Эрдэнэзуу, М.Батлут, Б.Уянга нар ивээн тэтгэжээ. 

харваачид

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0