богино мэдээ New

6-р сард Монгол бөхийн өргөөнд болох барилдаануудын хуваарь

бөхийн барилдаан,.

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Монгол бөхийн өргөөнөөс энэ сард болох барилдааны хуваарийг гаргажээ. 

  • Зургаадугаар сарын 04-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн улирлын хаалтын барилдаан,
  • Зургаадугаар сарын 05-нд 12:00 цагаас “Дашваанжил Газ” ХХК-ийн нэрэмжит Чингэлтэй хайрханы хишиг улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан,
  • Зургаадугаар сарын 11-нд 12:00 цагаас бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, улсын хүндэт гарын даа Шагдарын Батжаргалын “Манлайн баясгалан”, “Сэцэн ханы бөхийн товчоон” номуудын нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн хаалтын барилдаан,
  • Зургаадугаар сарын 12-нд 12:00 цагаас “Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Зургаадугаар сарын 18-нд 12:00 цагаас “Улсын начин Р.Даваадалайн нэрэмжит” улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • Зургаадугаар сарын 21-нд 12:00 цагаас “Мөнхийн Үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Зургаадугаар сарын 26-нд 12:00 цагаас “Талх Чихэр” ХК-ийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0