богино мэдээ New

Монголбанк энэ сард 682.5 сая $ нийлүүллээ

Ингэснээр дөрөвдүгээр сар гарснаас хойш Гадаад валютын улсын нөөцөөс нийт 682.5 сая ам.долларыг цахим талбараар дамжуулан зах зээлд нийлүүлжээ..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Монголбанк энэ долоо хоногийн пүрэв гарагийн гадаад валютын дуудлага худалдаагаар цахим талбарт 53 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Ингэснээр дөрөвдүгээр сар гарснаас хойш Гадаад валютын улсын нөөцөөс нийт 682.5 сая ам.долларыг цахим талбараар дамжуулан зах зээлд нийлүүлжээ.

Тодотгоход, Төв банк  энэ сард  гадаад валютын дуудлага худалдаа болдог товлолт өдрүүд болох мягмар, пүрэв гарагуудаас өөр гарагт хоёр удаа ам.долларын нийлүүлэлт хийжээ. Дөрөвдүгээр сарын 13-нд шатахуун болон цахилгаан эрчим хүчний гадаад төлбөр тооцоонд зориулж цахим талбараар дамжуулан 65.3 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн байна. 

Мөн дөрөвдүгээр сарын 27-нд шатахуун болон цахилгаан эрчим хүчний гадаад төлбөр тооцоонд зориулж цахим талбараар дамжуулан 65.5 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ.