богино мэдээ New

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ

“Валютын хяналт төрийн асуудал, валютын нөөц, бодлого зөвхөн өнөөдрийн асуудал биш, дунд, урт хугацааны бодлогын үр дүн юм. Гадна талд хэрэгцээ их байна, экспорт явж өгөхгүй, орлого орж ирэхгүй байгаа болохоор валютын ялгаатай ханш тогтож байна. Цаашид байдал хүндэрвэл зөрүү ихэснэ, намжвал багасна.

С.Ариунзул

   Засгийн газар өнөөдөр 16:30 цагт ээлжит бус хуралдаан зарласан юм. Тодруулбал, олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцлээ. 

“Шатахуун, мах, гурил”-ын үнийн тогтвортой байдалд Засгийн газар онцгой анхаарч гол гурван бараанд төвлөрөх аж. Мөн Засгийн газар, Монгол банктай хамтран тодорхой хэмжээний төсөв гаргаж, мах, хүнсний бүтээгдэхүүн, гурил, шатахууны үнийг тогтворжуулах юм байна.
Түүнчлэн "ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс Украин улсад 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо.

Ингэхдээ НҮБ-ын тусламжийн сангаар дамжуулж 150,000 ам.доллар, Улаан загалмай нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор дамжуулж 50,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан валютын ханшийн талаар эхэнд мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр “Валютын хяналт төрийн асуудал, валютын нөөц, бодлого зөвхөн өнөөдрийн асуудал биш, дунд, урт хугацааны бодлогын үр дүн юм. Гадна талд хэрэгцээ их байна, экспорт явж өгөхгүй, орлого орж ирэхгүй байгаа болохоор валютын ялгаатай ханш тогтож байна. Цаашид байдал хүндэрвэл зөрүү ихэснэ, намжвал багасна" хэмээн тайлбарлалаа.
 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0