богино мэдээ New

"Ё.Отгонбаяр яав ч сайн хүн биш..."

Баянгол рестроны менежерээр ажлаа эхлэн тэрбумтан болсон арга зальтай энэ Ё.Отгонбаяр тийм ч сайн хүн биш ээ. Шинэ авгай нь сална гэсэн бол сайн шийдвэр шүү..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Элчин сайд асан Ё.Отгонбаяр өчигдөр сэтгүүлч У.Оргилмааг твиттер хуудсын хувь чатаар "Ална, үнэхээр хорсож байна, заригтайг чинь ална" гэх мэтээр амь насанд нь халдахаар заналхийлжээ. Энэхүү асуудлыг эсэргүүцэж сэтгүүлчид өнөөдөр мөн олон нийтэд мэдээлэл хийсэн. Харин Ё.Отгонбаяр твиттер хуудсаар сэтгүүлчдээс уучлалт гуйсан сэтгэгдэл үлдээсэн аж. 

Үүсээд буй нөхцөл байдлын талаар түүнтэй цуг нэгэн үе улс төрд яваа Б.Жаргалсайхан нүүр номоороо дамжуулж ийн бичснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Ё.ОТГОНБАЯР САЙН ХҮН ЛАВ БИШ...

Аливаа юм харагдаж байгаа шигээ байдаггүй гэдэг дээ. Боловсролын сайд асан Ё.Отгонбаяр харагдаж байгаа шиг эгэл даруу, эрдэмтэй хүн биш. Хүн амьтан заналхийлэх үр хүүхдээ өнчрүүлэх түүнд асуудал биш юм. Тэрээр Налайх дүүргийн алдарт уяач Цогнойжамц гэдэг нөхөр сургууль барих тендер өгч авлигал авахаар тохирсон аж.

Цогнойжамц нь авлига болох 300 сая төгрөгөө өгөөгүй учир Ё.Отгонбаяр нэр бүхий рэкет нөхдөд захиалга өгч Энхтайваны гүүр дээр Цогнойжамцыг хүч хэрэглэн барьж дарамтлан бөөн шуугиан дэгдээж байсан билээ.

Түүний эхнэр 29 данстай хэмээн шуугианд өртөж новшийн баарыг нь даан шоронд орон өвчнөөр гарсан. Эхнэрийгээ  эмнэлэгт байх хойгуур салж АНУ-д очин Шүхэртийн охинтой суун хүүхэдтэй болсон. Үүнийг нь хоёр том хүү нь хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд эцэгтэй пэйсээр хэрэлддэг. Баянгол рестроны менежерээр ажлаа эхлэн тэрбумтан болсон арга зальтай энэ Ё.Отгонбаяр тийм ч сайн хүн биш ээ. Шинэ авгай нь сална гэсэн бол сайн шийдвэр шүү.

Отгонбаяр сэтгүүлчийг ална гэж сүрдүүлэв

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0