богино мэдээ New

"Омикрон хувилбар агаараар маш хүчтэй тархаж байна"

халдвартай иргэнтэй харьцахгүй байх, халдвар авсан иргэд бусдад халдварлуулахгүй байх дэглэм алдагдсныг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбдорж онцлов. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Ковид-19 халдварын шинэ хувилбар болох Омикрон шинэ он гарснаас хойш манай улсад маш эрчимтэй тархаж, эмнэлгүүд эрс ачаалалтай болж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. 

Учир нь шинэ жилийн үеэр иргэдийн дэглэм алдагдсан учраас энэхүү тархац огцом нэмэгдэх гол шалтгаан болжээ. Тодруулбал, өвчний үед иргэдийн хөдөлгөөнийг багасгах, иргэд хоорондын зай барих, халдвартай иргэнтэй харьцахгүй байх, халдвар авсан иргэд бусдад халдварлуулахгүй байх дэглэм алдагдсныг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбдорж онцлов. 

Тархалт огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд энэ сарын 7-нд иргэдийг 4-р тунд хамруулах тухай тушаал гаргаж одоогийн байдлаар Улаанбаатарх хотын нийт иргэдийн 2,7 хувь нь энэхүү тунд хамрагдаад байгаа аж. 

Голомтод ажиллаж буй эмч нарын ажиглалтаар Омикрон хувилбарын халдварт өртсөн иргэдийн өвчин зовуурь хөнгөн, хатгаа үүсэх нь бага, халдварын үе богино хугацаанд үйлчилж байгаа мэт боловч  халдвар авч буй хүний тоог огцом нэмж, хууч өвчтэй, хатгаа болон уушгины үрэвсэл тусч байсан зэрэг хүмүүст хүндрэл учирч байна. Тэдгээр хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ ч ор хоног нь өмнөхөөс уртсах эрсдэл үүсэж буй юм байна. 

Омикрон хувилбарын талаар эрдэмтдийн байр суурийг хүргье. 


Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал, доктор, дэд профессор Ц.ТӨМӨР-ОЧИР:

-Цар тахлын дельта хувилбараар өвчилсөн иргэд маш хурдан уушгины хатгалгаа болж байсан бол омикроны хувьд ихэвчлэн хөнгөн явцтай, ханиад томуугийн шинж тэмдгээр илэрч байна. Зарим иргэдийн хувьд шууд шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэл зүйн зөвлөх баг ажиллаж байгаа.

Саяхан омикроны дэгдэлттэй холбоотойгоор цар тахлын халдварын эмчилгээ оношлогооны түр зааврыг шинэчилсэн. Өвөрмөц эмчилгээ хийхгүй. Өмнөх альфа, дельта хувилбаруудтай адилхан. Гэхдээ вирусийн гаралтай амьсгалын дээд замын халдварын үед ер нь антибиотик хэрэглэдэггүй. Шинж тэмдгийн хувьд ханиалгах, найтаах, хоолой сэрвэгнэх, сөөх, бол бага насны хүүхдэд ларингит болох эрсдэлтэй. Тэр дундаа 1-5 насны хүүхдүүдэд эрсдэл өндөр байх магадлалтай. 


ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-Цар тахлын эсрэг вакцины III тун хийхийн өмнө эсрэг биеийн түвшин ямар байгаа талаар судалсан. Монголд III тунг өнгөрсөн оны наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Үүнээс өмнө "Астразенека" бүрэн тунтай "Файзер" вакцинаар нэмэлт тун хийсэн бүлэгт эсрэг биеийн түвшин 30 au/ml байсан.

Энэ түвшин 10-аас дээш байвал дархлаа өдөөх чадвартай гэж үздэг. Дахин 10 руу буураад ирвэл заавал нэмэлт тун хийж идэвхжүүлэх хэрэгтэй гэж үзнэ. Ингээд 30 au/ml эсрэг биеийн титрийг бүүстэр тун хийсний дүнд 573 болгож өсгөсөн. Энэ үзүүлэлт буурсаар байгааг 4.5 сарын дараа буюу одоо 70 орчим байна.

Нийт иргэдийн 70-аас дээш хувь нь Сенофарм үйлдвэрийн Веросалл вакцинд хамрагдсан. Хоёр тун "Вероселл" вакцинд хамрагдсан иргэд 4.5 сарын дараа "Файзер" вакцинаар нэмэлт тунгаа хийхэд 30 au/ml эсрэг биеийн титр 340 нэгж болж өссөн байсан. Одоо 4.5 сарын дараа 110 нэгж болж буурсан байна. Тиймээс дөрөв дэх тунг хийлгэвэл эсрэг биетийн хэмжээ өсөж, омикроноос таныг хамгаална. 


омикрон шинж тэмдэг


Урьдчилан сэргийлэх, халдварыг хүндрүүлэхгүй эдгээх зөвлөмжөөс:

  • Халдварийн шинж тэмдэг илрэх үед ам, хамраа давс, сода, тамединаар 3 цаг тутамд ээлжлэн зайлах
  • Тайлол хотыг өдөрт 3 удаа халуун усанд найруулж уух
  • Аарц, чацаргана буцалгаж уух
  • D, C витаминаа уух
  • Сармис, битүү шөл хүртэх
  • Агаарт гарах
  • Хөнгөн дасгал хийх зэргийг хэрэгжүүлснээр уг хувилбараас сайтар сэргийлэх боломжтой юм.