богино мэдээ New

Цэргийн бүртгэлийг цахимаар хийнэ

Хэрэв бүртгүүлээгүй бол бидний зүгээс юу юугүй хариуцлага тооцохгүй ч төрийн үйлчилгээг дөхөм болгож өгөөд байхад иргэн өөрөө зайлсхийх бол хариуцлага тооцох болно..

   Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын” Цэргийн штаб”-аас цэргийн бүртгэлийг энэ сарын 5-наас эхлүүлэх талаар мэдээллээ.
Өмнө нь сумын тамгын газар, хороондоо биечлэн очиж бүртгүүлдэг байсан бол энэ жилээс эхлэн “E-mongolia” аппликэйшнийг ашиглан  цахимаар бүртгүүлэх боломжтой болж буйгаараа онцлог юм байна. Ингэхдээ иргэн бүртгэлийн дараах гурван хувилбараас сонгох боломжтой аж.
1.    Гар утасны аппликэйшн
2.    Вэб портал
3.    21 аймаг, нийслэлийн төрийн үйлчилгээний оператораар
Хэрэв интернетгүй орчинд байгаа бол нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний зургаан цэгт болон баг, хороон дээрээ иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очин бүртгүүлэх боломжтой. Мөн бүртгэлийг энэ сарын 5-21-нийг хүртэл явуулах юм байна.

Түүнчлэн НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Цэргийн бүртгэлийн үйл ажиллагааг зөвхөн Монгол Улс хийдэггүй. Манай өмнөд, хойд хөрш орнууд ч иргэдээ цэрэгт хамруулдаг. Харин хүн ам, нутаг дэвсгэрийнхээ нөхцөл байдал, онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг. Цэргийн бүртгэл явуулах нөхцөл байдал нь Монгол Улсын батлан хамгаалах болон дайчилгааны хуультай холбогддог ба үүнд цэргийн насны бүх эрсийг бүртгэнэ хэмээн заасан.
Хэрэв бүртгүүлээгүй бол бидний зүгээс юу юугүй хариуцлага тооцохгүй ч төрийн үйлчилгээг дөхөм болгож өгөөд байхад иргэн өөрөө зайлсхийх бол хариуцлага тооцох болно. Хороо бүртгэлтэй газар нь цэргийн зарлан дуудах хуудас заавал очдог. Гэвч иргэн өөрөө зарлан дуудах хуудас ирэхгүй байна гэдэг шаардлагаа тавьж, өөрөө хүсэлтээ гарган авах боломжтой" хэмээв.
 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0