богино мэдээ New

Цөмийн шинжлэх ухааны төвийг Монголд байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал тус улсад үргэлжилж буй бөгөөд Засгийн газрын дарга, Холбооны хурлын хоёр танхимын даргатай болон Аюулгүй байдлын зөвлөлд уулзалт хийхээр төлөвлөсөн байгаа.

 Сэтгүүлч С.Ариунзул

   Монгол болон ОХУ-ын Ерөнхийлөгч нар өчигдөр Кремлийн ордонд гурван цаг гаруйн хугацаанд ганцаарчилсан уулзалт хийлээ. Энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд улс орнуудын удирдагчдын хооронд хамгийн урт үргэлжилсэн уулзалт болж буйгаараа ихэд онцлог байна. 

Уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар олон чиглэлийн асуудлыг хөндөн ярилцаж, өөрсдийн улсын байр суурийг илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм. 

Владимир Владимирович Путин  “Бид Монголын нөхөдтэйгөө найрсаг түншлэлийг хөгжүүлэх сонирхолтой нь мэдээжийн хэрэг. Хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа маань дээр үеийн үүх түүхтэй. Бидний дипломат харилцаа албан ёсоор тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна” гэж дурьдлаа. 

Тэрбээр Оросын эрчим хүчний компаниуд Монголын шатах тослох материалын дотоодын зах зээлд орж ажиллах сонирхолтой. Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр дэлгэрэнгүй ярилцав. Орос улс Монгол Улсад эрчим хүч нийлүүлдэг найдвартай түнш бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 80 хувийг хангадаг.

Түүнчлэн Оросын эрчим хүчний компаниуд Монголын шатах тослох материалын дотоодын зах зээлд орж ажиллах сонирхолтой байгаа. Оросоос Хятад руу Монголын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн төсөл боловсруулах шатандаа байна. Энэ төсөл амжилттай хэрэгжиж буйг онцлох хэрэгтэй.

Хамгийн оновчтой маршрут, урт зэрэг үзүүлэлтийг гаргаж, ТЭЗҮ боловсруулсан. Ирэх хэдэн долоо хоногийн хугацаанд боловсруулж дуусах болов уу гэж бодож байна.

Хүрэлсүх Путин
Өнгөрсөн жил манай улсын компаниуд Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэлийг амжилттай хийсэн. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний системийн хүчин чадлыг 15 хувиар нэмэгдүүлэв. Гуравдугаар дулааны цахилгаан станцыг шинэчлэх өөр нэг  хамтарсан төслийг ч боловсруулж байна.
Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах ирээдүй хангалттай байгаа. Маш олон компани энэ чиглэлээр Монгол Улсад Цөмийн шинжлэх ухааны төв байгуулж, аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг Монголын эдийн засгийн салбарыг хөгжүүлэх үүднээс атомын судалгааг хийх боломжийг судалж байгааг уламжилъя.

Орос, Монгол хоёр улсын хооронд коронавируст халдвартай хамтран тэмцэхэд чиглэсэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа. Спутник V вакцин болон КОВИД-19 илрүүлэн оношлох оношлуурыг Монгол Улсад нийлүүлж байна.
Мөн бид бүс нутгийн, олон улсын тулгамдсан асуудлын талаар хоёр улсын байр суурь ижил төстэй байна” гэж онцлов. 

Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал тус улсад үргэлжилж буй бөгөөд Холбооны хурлын хоёр танхимын даргатай болон Аюулгүй байдлын зөвлөлд уулзалт хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0