богино мэдээ New

Өмнөговь аймгийн МАН & "MCS Оджаргал"-ын хүмүүс Цогтцэций сумаар "тоглож" дууслаа

тус сумын ИТХ-ын 27 төлөөлөгчийн талыг "Энержи ресурс" ХХК-ийнх буюу Ж.Оджаргал захирлын шууд хамаарал бүхий хүмүүс бүрдүүлжээ. .

  Монголын "үүц" хэмээн нэрлэгддэг манай улсын эдийн засгийг гол тэтгэгч хүч буюу Тавантолгойн орд буй нутаг дэвсгэр болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ыг МАН буюу "Энержи Рерсурс" ХХК-ийн ажилчид дүүргэжээ. Тус сумын ИТХ-ыг  компанийх нь хамаг албан тушаалтнууд эзэгнэж байдаг нь ч эрхэм ерөнхийлөгч Ж.Оджаргалын магнайг тэнийлгэдэг нь дамжиггүй. 

Тухайлбал, 

Цогтцэций сумын ИТХ-ын төлөөлөгч:

  1. Л.Өлзийнэмэх -"Энержи ресурс" ХХК-ийн Хүний нөөцийн ажилтан, одоо Цогтцэций сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч.
  2. Ч.Энхбат- "Энержи ресурс" ХХК, Баруун Нарангийн уурхайн захирал
  3. М.Ганчимэг -"Энержи ресурс" ХХК-ийн Орон нутгийн харилцааны менежер, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга.
  4. Г. Сундуй -"Энержи ресурс"  ХХК-ийн их эмч
  5. Б.Галсанбат-"Энержи ресурс" ХХК мэдээллийн технологийн Ерөнхий инженер
  6. М.Мөнгөнхонх - "Энержи ресурс" ХХК-ийн Байгаль орчны ажилтан
  7. Б.Эрдэнэбаясгалан- "Энержи ресурс" ХХК-ийн Засвар төлөвлөлтийн инженер
  8. Б.Зоригт- "Энержи ресурс" ХХК-ийн Дулааны хангамжийн инженер
  9. Ж.Өлзийбаяр - "Энержи ресурс" ХХК, Логистикийн ахлах мастер
  10. ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн - "Энержи ресурс" компанийн Орон нутгийн төлөөлөгч
  11. н.Алиманцэцэг- "Энержи ресурс" ХХК-ийн Суман дахь төлөөлөгч   
  12. н.Баярбилэг - "Энержи ресурс" ХХК-ийн дэд захирал 

Ингээд тус сумын ИТХ-ын 27 төлөөлөгчийн талыг "Энержи ресурс" ХХК-ийнх буюу Ж.Оджаргал захирлын шууд хамаарал бүхий хүмүүс бүрдүүлжээ. Саяхан сумын Засаг даргын орлогч н.Өлзийнэмэх ИТХ-ын дарга нДоржсүрэн нар нь ажлын байрандаа буюу Сумын ЗДТГ-таа архидан согтуурсан аж. Товчхондоо хөл хорио тогтоочихоод өөрсдөө баар нээлгэн архидснаас болж н.Өлзийнэмэх нь ажлаас халагдсан байна. 

Энд орон нутгийн иргэдийн бухимдаж, эгдүүцэж буй зүйл нь "Сумыг засаглалын хямралд оруулж эзэнгүй болсон мэтээр байлгах нь MCS-д ашигтай байх, Монголын том бизнесмэн Ж.Оджаргал Өмнөговийн МАН-тай нийлэн  манай сумаар тоглож дууслаа" гэцгээж буй юм. Өөрөөр хэлбэл, нэг суманд, нэг хуулийн этгээдийн эрх ашиг нэгтэй хүмүүс Монгол төрийн шийдвэр гаргаж, өөрсддөө давуу байдал үүсгэж байна. 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 5