богино мэдээ New

3-р тунд хамрагдах иргэдийн тоо өсжээ

Мөн улсын хэмжээнд нэгдүгээр тунгийн хамрагдалт 69.4 хувь, хоёрдугаар тун 65.9, гуравдугаар тунд нийт иргэдийн 14 хувь нь хамрагджээ..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

    Засгийн газрын хуралдааны шийдвэр болон цар тахлын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээллээ. Үүнээс ковид-19 цар тахлын халдвар сүүлийн өдрүүдэд буурсан тоон мэдээтэй байгаа. Харин дархлаажуулалтын гуравдугаар тунд иргэд идэвхи муутай байсан ч өнөөдрийн мэдээллээр өсөж буй тоог Засгийн газраас онцоллоо.

Тодруулбал, энэ тунд өдөрт 3-5 мянган хүн хамрагдаж байсан бол сүүлийн өдрүүдэд 8-11 мянга болж нэмэгдсэн байна. Мөн улсын хэмжээнд нэгдүгээр тунгийн хамрагдалт 69.4 хувь, хоёрдугаар тун 65.9, гуравдугаар тунд нийт иргэдийн 14 хувь нь хамрагджээ.

Аймгуудын хувьд гуравдугаар тун хамгийн сайн байгаа нь Сэлэнгэ, Завхан /30 хувиас дээш/ бол хамгийн идэвхи муутай байгаа нь Баян-Өлгий, Ховд, Дундговь аймгууд аж. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдснаар халдварын тохиолдол, эмнэлгийн ор дэлгэлтийн тоо буурч буй юм байна /халдварын өндөр тархалттай үед 22.000 ор бэлдэж байсан бол одоо 12.000 болж буурчээ/.