богино мэдээ New

Улаанбаатарт энэ амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

Иймээс иргэдийг шаардлагагүй бол хөдөө орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна..

   Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын эхний 10 хоногт ихэнх нутгаар цасан шуурга шуурч, цочир хүйтрэхийг анхааруулсан. Тэгвэл ирэх энэ бямба, ням гаригт өдөртөө 2-7 градус, шөнөдөө -10 болон -11 хэмийн хүйтэвтэр байх аж. 
Түүнчлэн  аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 градус хүйтэн, олон жилийн дунджаас ахиу цастай юм байна. Сарын дунд эхээр баруун болон төвийн аймгуудын нутгаар, сүүл үеэр зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээны газраас онцоллоо. 
Иймээс иргэдийг шаардлагагүй бол хөдөө орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.