богино мэдээ New

Засгийн газрын ил тод, нээлттэй байдлыг сайжруулах талаар хэлэлцүүлэгт урьж байна

Монголын Засгийн газар Нээлттэй Засгийн Түншлэлд 2013 онд нэгдэн орсон бөгөөд өдийг хүртэл гурван удаагийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө (ҮҮАТ) хэрэгжүүлсэн байна. ҮҮАТ-г төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн оролцоо бүхий хэлэлцүүлгээс гарсан чиглэл, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаарх саналд үндэслэн боловсруулдаг юм..

  Засгийн газрын ил тод, нээлттэй байдлыг сайжруулах, технологийн дэвшилд тулгуурлан засаглалыг хэрхэн сайжруулах талаар санал дэвшүүлэх хэлэлцүүлэг маргааш 10.00-13.00 цагт онлайнаар зохион байгуулагдана.

Монгол Улсын Засгийн газраас Нээлттэй Засгийн Түншлэлд (НЗТ)  2021 – 2023 оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хүргүүлэх хугацаа энэ оны 8 дугаар сард өндөрлөх юм. Уг төлөвлөгөөг илгээснээр Монгол Улсын Засгийн газар (олон улсын) Нээлттэй Засгийн Түншлэлийн өмнө өөрийн үйл ажиллагааг хэрхэн нээлттэй, ил тод болгож, иргэдийн оролцоог дэмжих, засаглалыг сайжруулах тухай үүрэг амлалт авна гэсэн үг юм.

Энэхүү төлөвлөгөөг боловсруулах үйл явц нь иргэний нийгэм, хувийн хэвшил, улс төрийн намууд зэрэг нийгмийн бүхий л түвшинд хэлэлцэгдэж, нээлттэй явагдах зарчимтай.

НЗТ-ийн Иргэний нийгмийн консорциумын санаачилгаар өнгөрсөн долоо хоногт буюу 06 дугаар сарын 29-нд иргэний нийгмийн байгууллагуудын 50 гаруй төлөөлөл цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, НЗТ-ийн  ээлжит ҮҮАТ-нд тусгах саналаа хэлэлцсэн. Энэ удаад хувийн хэвшил, улс төрийн намуудын дунд ижил зорилго бүхий хэлэлцүүлэг өрнүүлж, ҮҮАТ-нд тусгах саналуудыг нэгтгэн Засгийн газарт хүргэхээр төлөвлөж байгаа юм.

Монголын Засгийн газар Нээлттэй Засгийн Түншлэлд 2013 онд нэгдэн орсон бөгөөд өдийг хүртэл гурван удаагийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө (ҮҮАТ) хэрэгжүүлсэн байна. ҮҮАТ-г төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн оролцоо бүхий хэлэлцүүлгээс гарсан чиглэл, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаарх саналд үндэслэн боловсруулдаг юм.

Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй хувийн хэвшлийнхэн, улс төрийн намуудын төлөөлөл, судлаач нар дараах холбоосоор бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэх холбоос: shorturl.at/nzBSW 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0