богино мэдээ New

Хөл хорио тогтоохгүй бол 250 мянган хүн халдварт өртөх эрсдэлтэй байна

Өнгөрсөн хугацаанд хөл хорио тогтоогоогүй, вакцин хийгээгүй байсан бол 2,3 сая хүн уг өвчнөөр халдварлаж, 46 мянган хүн нас барах магадлалтай байжээ. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Улсын онцгой комиссын Эрдэмтдийн зөвлөөс тооцоолсноор одоогийн нөхцөл байдал үргэлжилвэл ирэх аравдугаар сарын 1 гэхэд 250.000 хүн корона вирусын халдварт өртөх эрсдэлтэй байгааг анхааруулав. Хэрэв бид 60 хүртэл хоногийн хөл хорио тогтоож вакцинжуулалтаа бүрэн хийж, хамгийн сайнаар арга хэмжээ авч чадвал 130.000 хүнд барих боломж бий аж. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 98 мянган хүн уг халдвараар өвчлөөд буй. Нэгэнт 60 хоног хөл хорио хийх, өндөр түвшинд халдвар хамгааллын дэглэм барих боломжгүй учир 10 хоног хориход 180, 16 хоногт 170 мянган хүн халдварт өртөх магадлалтайг тус зөвлөлөөс тооцоолжээ. 

Өнгөрсөн хугацаанд хөл хорио тогтоогоогүй, вакцин хийгээгүй байсан бол 2,3 сая хүн уг өвчнөөр халдварлаж, 46 мянган хүн нас барах магадлалтай байжээ. 

корона вирус

Дашрамд дурьдахад энэ сарын 15-аас "халдварын тархалт буурна" гэж байсан эсрэгээр нь өссөн юм. Энэ нь эрдэмтдийн тооцоолсноор Ерөнхийлөгчийн сонгууль, шагнал тараасан зэрэг асуудлаас болж тооцооллыг эвдсэн талаар онцолж байв.