богино мэдээ New

Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй

Дашрамд дурьдахад өнгөрсөн 2008 оны долоодугаар сарын 10-ний өдрөөс эхлэн тэмдэглэж буй тус өдөр төрийн далбаагаа мандуулах, хүндэтгэл үзүүлэх, цэргийн жагсаал хийдэг уламжлалтай. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна. Учир нь ковид-19-ын дэгдэлт, тархалт буурахгүй байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан аж. 

Дашрамд дурьдахад өнгөрсөн 2008 оны долоодугаар сарын 10-ний өдрөөс эхлэн тэмдэглэж буй тус өдөр төрийн далбаагаа мандуулах, хүндэтгэл үзүүлэх, цэргийн жагсаал хийдэг уламжлалтай. 

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд шинэчилж байсан түүхтэй.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1