богино мэдээ New

Б.Энхболд: Жилийн жилд газар чөлөөлөлтөөс болж том төслүүд зогсчихоод байдаг

Сэтгүүлч Л.Баатархүү

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажиллалаа. Мөн тус дүүргээс сонгогдсон УИХ гишүүд, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалт, тулгамдаж байгаа асуудалтай газар дээр нь танилцсан юм.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд "Томоохон бүтээн байгуулалт хийхэд гол тулгамдаж байгаа асуудал нь газар чөлөөлөлт байдаг. Энэ онд нийслэлд тав орчим тэрбум төгрөг л газар чөлөөлтөд зориулж суусан. Жилийн жилд газар үүнээс болж том том төслүүд зогсчихоод байдаг. Компаниуд гурвалсан гэрээний дагуу иргэдтэйгээ ярилцаад газраа чөлөөлөх гэхээр тэд үнэ дээр сайтар зөвшилцөж чаддаггүй. Нөгөөтэйгүүр манай Сүхбаатар онцлогтой дүүрэг. Маш хурдан хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэлт, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгуудыг дахин төлөвлөх хэрэгтэй байгаа. Богино хугацаанд амжилттай хийх боломж ч бий. Мөн дүүргийн удирдлагын хувьд Ерөнхий сайдад талархаж байна. Нийслэлийн төлөвлөлт дээр жилд улсаас 420 тэрбум төсөвлөхөөр болж буй нь маш том дэвшил, их дэмжлэг" гэлээ. 

Дэлгэрэнгүй видеог үзэх

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 2