богино мэдээ New

УИХ-ын дарга Г.Занданшатар "өлсгөлөн зарлана" гэв

Түүнийг очих үед УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэлээд эсэргүүцэж "Бүх зүйл та нарын төлөвлөсөн зүйл, тоглоомын дүрмээр явж байна..

Сэтгүүлч Л.Баатархүү

    УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй уулзлаа. Түүнийг очих үед УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэлээд эсэргүүцэж "Бүх зүйл та нарын төлөвлөсөн, тоглоомын дүрмээр явж байна. Ард түмний талд байгаа юм шиг жүжиг тоглож, биднийг муухай мэт харагдуулж байгаа" гэв.

   Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Дарга нартай чинь яриад бүх асуудлыг шийднэ гээд байхад битгий ингээд үймүүлээд бай. Намын дотоод зөрчлөө төрийн хямрал болгож битгий дэвэргцгээ. Та нар эрүүл мэндээ анхаараад асуудлыг хэлэлцэж шийдвэрлье гээд Н.Алтанхуяг, Д.Ганбат гишүүнтэй яриад шийдэж байхад та нар албаар үймүүлээд байна. Ийм учраас одоо яриа байхгүй. Одоо энэ үйл ажиллагаагаа зогсоо. Ард түмнээ хүндэтгэ. Ажлын хэсэг байгуулж асуудлыг шийдвэрлэнэ. Ингэхгүй бол энд би өөрөө ирж өлсгөлөн зарлана" гэсэн юм. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 2