богино мэдээ New

Нөхөр мэт ДАЙСАН, ДАЙСАН мэт нөхөр!!!

Эби Ерөнхийлөгч ч У.Хүрэлсүхийг хулгайч, хувираач, худалч гэдгийг тэр гаргууд мэдэж анзаараад цаад утгаараа Х.Баттулгад болгоомжлохыг сануулж, анхааруулж байсан боловч өнөөх тэнэг нь өс санаж шалгуулахаар шүүх цагдаад хандаж байдаг... Ёстой тэнэг хүн шүү....

Сэтгүүлч З.Батхуяг

   Нэг зуун жилийн түүхтэй МАН-ын дарга дээр нь улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүнийг олж ярилцлага хийнэ гэдэг бол бас сэтгүүлчийн хувьд чадвартай байгаагийн л шинж. Өдрийн сонины албаны дарга Д.Мөнгөндалай сэтгүүлчид баяр хүргэе. 

Нэг!!!

  Заримдаа сонирхолтой зочны, амттай, агуулга гоётой ярилцлага унших ч “бүтэн өдөржин сэтгэл дүүрэн явах” хүч өгдөг шүү. Яах аргагүй У.Хүрэлсүх дарга сонирхолтой, бас ховор зочин мөн үү гэвэл мөн байсан. Хэн ч маргахгүй. Одоогийн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ч бас огцрохоороо сонирхолтой зочин болж хувирна. Одоо бол хамгийн муу улстөрч болж хувирчихаад байна. Яахав залуу хүн, амаргүй цаг үед улс орныг удирдах хүндхэн үүрэг хүлээсэн. Алдаа их л гаргаж байна... Гэхдээ мань хүн залуу насны ааг омогоороо л туулж яваа байх. 

Гэснээс ард түмний хайртай, зарим дарга нарын зургийг нь хүртэл жаазанд хийж цэнхэр хадгаар хүрээлүүлж толгойдоо залсан, шударга ёсны туйл болсон хурандаагийн яриа үнэнийг хэлэхэд “амтгүй” байсан нь давсгүй хоол идээд, цадсан ч цаанаа ахиад л өлсөөд байгаа шиг тийм мэдрэмж төрүүлчихлээ. 
Тэгээд бодлоо л доо... Хэт ихийг, тийм тас хийсэн амттай ярилцлага хүлээж байсан минь буруу байв уу, эсвэл ярилцагчийн захиалга нь өөрөө тийм хумигдмал цар хүрээтэй байсных уу... За бүүр холоор бодъё... Мань хүн угаасаа ийм ороо бусгаа байсных юм болов уу...?

Сэтгүүл зүй гэдэг угаасаа ийм, өлссөн хүн хоол идээд цадах шиг эсвэл хоол идсэн ч цадаагүй юм шиг мэдрэмж “хольмог” хуураг шиг салбар. Хүүк даргын ярилцлага бол сүүлийнх нь байлаа гэж... 
За тэгээд түүний гол илэрхийлэх гэсэн санаа бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бараг түүнийг дарамталсан, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулах дөхсөн, харлуулсан, хүчгүйдүүлж, шүдгүй арслан болгох гэж байсанд л мань хүн уурссан юм байхаа!! Угаас шазруун, тэсрэлт ихтэй хүн учир гэнэт огцом шийдвэр гаргаж, ухарч буцдаг тавьтаргүй нэгэн гэдгээ илэрхийлчихэж. За байзаа... юу гэж илэрхийлэх вэ... Аа тийм. Нэг тийм өнгөний ааштай үрээ шиг гэхүү... 

Өөрийгөө нийгмийн эерэг дүр, гол баатар, бараг л улстөрчийн хувьд түүхэн зөв шийдвэр гаргаад, тусгаар тогтнолын загалмайлсан эцэг болчихсон шиг “дэвэрч” онгирчээ... За тэр ч яахав. Унасан бөхөд ямар шалтаг мундах биш... Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын гараас атгаж, улстөрд дахин тодорсон гэдгээ мартаж болохгүй л дээ... МАН нь ч мартсан, Монголоосоо ч хөндийрчихсөн, гадаадад галуу шувууны мах идээд, казиногоор олсон хөрөнгөө үрж ядаж байхад нь түүнийг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга захиалж, намаараа нэг уначихсан нэр төрийг нь дахин сэргэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг санадаг л байгаа даа цаад “цээж өвчит” чинь... 

Монголчууд андахгүй сайн мэднэ дээ! Ч.Лодойдамба гуайн алдарт зохиол “ТУНГАЛАГ ТАМИР” зохиолын нэг сонин дүр “Түгжил” гэж байдаг даа... Яагаад нөгөө зүүн аймгаас хөөж ирсэн хэдэн адууг хүрээний хэдэн ядуусч тараачихъя гэхэд санаагаа буруулж ЦАХИУР ТӨМӨРИЙН СУГА РУУ ДҮРЧИХЭЭД, хамт явсан нөхрөө орхиод хамаг адууг нь хөөгөөд явчихдаг “өөдгүй эр”... Хурандаа чинь иймэрхүү занг Ж.Эрдэнэбат, Х.Баттулга хоёр дээр гаргачихсан... 

Яагаав нөгөө Шадар сайд байхдаа мань эр “Ерөнхий сайд намайг тагнаж чагнасан” гээд матрын нулимс унагаад сүйд болоогүй юу...? Дараагийнх нь энхэрий хайрт Ерөнхийлөгчийгөө нэг өдөр гэнэтхэн мурьсан шийдвэр. Бас л гэнэтхэн байсан биз дээ... Лав л долоо хоногийн сошиол яриа болсон... МАНай энхрий хайрт Хүүк дарга мандтугай хэмээн баахан гарууд шагшин магтав. 
Одоогоос 10 жилийн өмнө дөө... Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөс буусны дараахан одоогийн МАН-ынхан түүнээс нүүрээ буруулж, өнчин хүүхэд шиг болгож, хаан байсан хүнийг гудамжинд гартал нь гадуурхаж бийлээ хөөрхий... Навчис хагдархад НАМАР  ердөө шалтаг байсан гэдэг шиг Н.Энхбаярыг МАХН-аас хөөхөд ердөө ХУВЬСГАЛТ гэдэг үгний Х үсэг л шалтаг болж билээ... 21 зууны, ардчилсан нийгэмд ХУВЬСАЛТ гэсэн нэр манай намд зохихгүй.

Тийм учраас Х үсгийг хасаж, Н.Энхбаярыг хөөж гэдэг санааг Хүүк өөрөө л гаргасан юм билээ шүү дээ...Тэр үед Сү.Батболд намын дарга байсан санагдана... Гэтэл өнөөдөр Х үсэгтэй нь хамт хөөж байсан Н.Энхбаярыгаа Тусгаар тогтнолын өндөр цагаан байр, Төрийн ордоны гурван давхарын том байранд залж байгаа нь ч хачирхалтай... 

Хоёр!!!

  Одоогийн Ерөнхийлөгчийн санхүүжүүлж, телевизүүдээр цацдаг байсан Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн зочиноор У.Хүрэлсүх уригдан оролцож байхдаа “Хүн өөрийн үзэл бодолдоо үнэнч байх ёстой. Нөхөрлөж байгаа нөхрөө хүндэтгэх ёстой. Андын сэтгэл урвадаггүй юм. Хариуцлагагүй байгаа хүнтэй бол найз байсан ч хариуцлага тооцох ёстой” гэж инээж хөхөрч сууж билээ хөөрхий... Цаг хугацаа гэж... Одоо тэр нэвтрүүлгийг буцаагаад нэг харчихаасайдаа... 

Х.Баттулгыг овоо суурьтай хүн болов уу гэтэл ёстой тэнэг гар байна... Өөрөө өөрийгөө бараг хорлочихлоо. Яах гэж ийм урвагч, туйлбаргүй нөхрийг урьдаг байна... Тэр дорохноо М.Энхболд нь дээр байсан ч юм шиг... Ядаж л халаас нэгтэй шүү дээ... Женко тураас адилхан хувь эзэмшдэг юм билээ шүү дээ. Зовлон нэгтэй хүмүүс нэгнийгээ ойлгох нь амар байдаг гэж нэг үг бий дээ...

Ер нь бол хулхидуулсаар байгаад, тонгоруулсаар байгаад л дууслаа. Мордохын хазгай гээч л боллоо. Эхнэсээ л буруу хүнтэй нөхөрлөсөн нь түүний хохь юм. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэгэнтээ “Х.Баттулгад боловсон хүчний нөөц байхгүй. Хулгайчийн, худалчийн нөөц л бий” гэсэн нь үнэн юм.

Эби Ерөнхийлөгч ч У.Хүрэлсүхийг хулгайч, хувираач, худалч гэдгийг тэр гаргууд мэдэж анзаараад цаад утгаараа Х.Баттулгад болгоомжлохыг сануулж, анхааруулж байсан боловч өнөөх тэнэг нь өс санаж шалгуулахаар шүүх цагдаад хандаж байдаг... Ёстой тэнэг хүн шүү... Н.Алтанхуяг түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга ТЭНЭГ гэж хэлсэн нь үнэн аж. Одоо яахав дээ... өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй л гэдэг. Хэндээ гомдох билээ дээ... 

Нэг үг байдагдаа... Сээмхий ч гэсэн гэр минь гэж... улстөрийн нам гэдэг бол үзэл санааны өргөө гэр юм... Энэ гэрийн гишүүд эвтэй, эетэй, хүчтэй байж гэмээнэ аз жаргалтай байдаг.

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийг нь Ерөнхийлөгч болгосон Ардчилсан намаа тараах, үзэл санааны өргөө гэрээ нураах бодлогогүй үйлдлийг хийчихсэн.

Яаж дүрмийн бус тоглолт хийж байгааг бүгд л мэдэж байгаа даа.. Хэтэрхий бяралхаж байгаад Хэнтийнхэнд далаараа тавиуллаа даа, дэлхийн аварга минь!!! Одоо тэгээд орох оронгүй, оочих аягагүй гэдэг шиг харьяалагдах намгүй болтлоо доошоо орж байна... Ерөнхийлөгчөөс буух л юм бол шууд шорон гэсэн ганцхан сонголт түүнд бий. Яахав ууртай байна... Бачуурч байна. Түүнийг нь ч олон нийт ойлгож байна. Уурандаа шатаж буй тэрбээр хэлсэнээсээ буцсан МАН-ыг татан буулгах захирамж гаргалаа... Илгээлт илгээлээ... Харин түүний хариуд дээд шүүх АН-ын хоёр шинэ даргын алийг нь ч хүлээж авсангүй, бүртгэсэнгүй.  МАН-ыг тараах гэсэн түүний зорилго эсрэгээрээ  АН-ыг тараах болзол болоотохлоо... Нөгөө жоомоо алах гэж байгаад гэрээ шатаана гэдэг шиг л... 

У.Хүрэлсүх “надад улс орноо үймээнд автуулах уу, эсвэл өөртөө галыг аваад асуудлыг намжаахуу гэсэн хоёрхон сонголт байсан” хэмээн болсон зүйлийг маш товчхон тоймилжээ... Тэр гэхдээ ийм зүйл ярихаасаа өмнө “Зохион байгуулалттайгаар намайг алчихдаггүй л юм бол би энэ улс орон, төр засгийн төлөө үсээ цайтал, ясаа хугартал зүтгэнэ. Би бол цэргийн хүн. Өргөсөн тангараг, хэлсэн үг, амласан амлалтдаа хүрдэг хүн” хэмээн тунхаглаж байснаа эргэн санах хэрэгтэй. 

За за... Үг олдож, үхэр холдлоо... Дараагийнхаа ажилд гарах цаг болсон байна... Ийм учраас нийтлэлийн төгсгөлд олон нийтээс нэг асуулт асууя... Сэтгүүлч хүн байна даа... Танд хэдэн сонголт байгаа вэ...? Тангарагаасаа няцдаг, хуурамч хурандаа хэрэгтэй юу... эсвэл шударга бусын хонгил дундуур чирүүлж явсан хүн хэрэгтэй юу гэдэг сонголт танд ирлээ... 

Надад нэг л сонголт байна... У.Хүрэлсүх л биш бол, өөр хэн ч байсан дэмжинэ...Х.Баттулга ч тэр, У.Хүрэлсүх ч тэр хоёулаа муу хүмүүс... Яг ачир дээрээ Х.Баттулга нь арай дээр байх гэсэн бодол тээж явдагаа одоо хэлчихье. Ерөнхий сйад Д.Бямбасүрэн гуй “Х.Баттулга ч нохой нь нохой л доо... Гэхдээ манай талын нохой” гэсэн юмдаг... 
 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1