богино мэдээ New

Ш.Оюунчимэгийг News.mn агентлагийн Ерөнхий редактороор томиллоо

Мэргэжлийн сэтгүүлзүйн бодлогыг баримтдалдаг, туршлагатай сэтгүүлчдийн нэг ийнхүү Монголын мэдээллийн хамгийн том агентлагуудын news.mn-ийн контентын бодлогыг тодорхойлохоор болов. .

Сэтгүүлч Л.Баатархүү

   Мэдээллийн News агентлагийн news.mn сайтын Ерөнхий редактороор сэтгүүлч Ш.Оюунчимэгийг томиллоо. Түүний хувьд 2009 онд МУБИС-ийн Сэтгүүлч, утга зохиолын ажилтны ангийг төгссөн, парламентын мэргэшсэн сэтгүүлч юм. Өнгөрсөн 2010 оноос өдгөөг хүртэл News агентлагт парламентын сурвалжлагч, редактороор ажиллаж буй. Мэргэжлийн сэтгүүлзүйн бодлогыг баримталдаг, туршлагатай сэтгүүлчдийн нэг ийнхүү Монголын мэдээллийн хамгийн том агентлагуудын нэг news.mn-ийн контентын бодлогыг тодорхойлохоор болов. 

Тэрбээр сэтгүүлзүйн дээд шагнал "Ган үзэг", "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", мэргэжлийн хүрээний уралдаанд олон бүтээлээрээ тэргүүлсээр ирсэн сэтгүүлчдийн нэг. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1