Сэтгүүлч Л.Баатархүү
Энэ өдрүүдэд болж буй "Ташкентын гранд слам" жудо бөхийн тэмцээний үеэр Олон улсын жудо бөхийн холбоо хуралдлаа. Тус хурлаар Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч Гавъяат тамирчин Х.Эрдэнэт-Од-ыг Удирдах зөвлөлийн /УЗ/ гишүүнээр сонгожээ. Түүнийг "Жудо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй" гэж үзэн ийн сонгосон байна. Ингэснээр тэрбээр УЗ-ийн 17 гишүүний бүрэлдэхүүнд орж, Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их Сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллахаар болсон аж.
Эх сурвалж: Монголын жудо бөхийн холбоо
Нийт сэтгэгдэл 0