богино мэдээ New

Сүхбаатар дүүргийн иргэд өнөөдөр шинжилгээнд хамрагдана

Мөн "Нэг хаалга-нэг шинжилгээ"-г хийхэд туслалцаа үзүүлж буй тусгай болон төрийн албан хаагчид, эмч эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа" гэв..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа коронавиуруст халдварын тандалт, илрүүлгийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ" өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдаж байна. Сүхбаатар дүүрэг 22861 иргэнийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулах юм. Энэ хүрээнд явуулын 75, түр 11 цэгээр шинжилгээг авахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдлийг бууруулах салбар зөвлөлийн тэргүүн Б.Энхболд “Иргэд та бүхнийг тандалт, илрүүлгийн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-дээ идэвхитэй хамрагдахыг уриалж байна. Өнөөдөр иргэн бүр хариуцлагатай байж эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай иргэний үүргээ биелүүлэх нь чухал. Мөн "Нэг хаалга-нэг шинжилгээ"-г хийхэд туслалцаа үзүүлж буй тусгай болон төрийн албан хаагчид, эмч эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа" гэв.

Сүхбаатар дүүргийн шинжилгээний цэг

Сүхбаатар дүүргийн шинжилгээний цэг

Сүхбаатар дүүргийн шинжилгээний цэг

Сүхбаатар дүүргийн шинжилгээний цэг

Сүхбаатар дүүргийн шинжилгээний цэг

Сүхбаатар дүүргийн шинжилгээний цэг

Сүхбаатар дүүргийн шинжилгээний цэг

Сүхбаатар дүүргийн шинжилгээний цэг

Сүхбаатар дүүргийн шинжилгээний цэг

Сүхбаатар дүүргийн шинжилгээний цэг

Сүхбаатар дүүргийн шинжилгээний цэг

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0