богино мэдээ New

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга мэндчилгээ дэвшүүллээ

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Улаанбаатар хотын төв буюу Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Бөхчулууны ЭНХБОЛД дүүргийнхээ нийт ард иргэдэд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, цар тахлын энэ хүнд үед ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид, Онцгой байдал, хууль хүчнийхэндээ талархаж буйгаа илэрхийллээ. 

Тэрбээр,

Амар байна уу?
Даага далантай, бяруу булчинтай, сүрэг мал онд мэнд, тарган тавтай сайхан хаваржиж байна уу?
Ирж буй цагаагчин үхэр жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, хотлоороо элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Энэ цаг мөчид "Хөгжингүй Сүхбаатар дүүрэг" хөтөлбөр батлагдаж дүүргийнхээ иргэдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдруулах шинэ үүд хаалга нээгдэж буйг тэрбээр уламжилав. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 3