богино мэдээ New

ЕСӨН сайд ДАХИЖ, С.Амарсайхан, Ч.Номин, Б.Жавхлан нар шинээр орж ирнэ

Засгийн газрын шинэ сайд нар. Т.Мөнхсайханыг улираахгүй бол Д.Цогтбаатар гишүүний эхнэр Т.Болормааг томилох хувилбар яригдаж буй юм байна..

 Сэтгүүлч Б.Амин-Яруу

  Шинээр томилогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимдаа ажиллах сайд нараа тодруулна. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 11:00 цагт товтой байгаа бөгөөд сайд нарын нэрсийг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулах юм.

Одоогийн байдлаар ЗУРГААН САЙДЫГ ДАХИУЛАХ сураг ажигтай байна. Тодруулбал,

•           Барилга, хот байгуулалтын сайд – Б.Мөнхбаатар

•           Зам, тээврийн хөгжлийн сайд – Л.Халтар

•           Эрчим хүчний сайд Н.Тавинбэх

•           Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Г.Ёндон,

•           ХХААХҮ-ийн сайд- З.Мэндсайхан

•           Хууль зүй, дотоод хэргийн сайд –Х.Нямбаатар

•           Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд – А.Ариунзаяа

•           Батлан хамгаалахын сайд – Г.Сайханбаяр

•           Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Б.Сарангэрэл

 Харин ШИНЭЭР ТОМИЛОГДОХ сайд нараар:

•           Шадар сайд –С.Амарсайхан

•           ЗГХЭГ-ын дарга –О.Батнайрамдал

•           Сангийн сайд – Б.Жавхлан

•           Гадаад харилцааны сайд – Х.Булгантуяа

•           Эрүүл мэндийн сайд – Т.Болормаа, Т.Мөнхсайхан

•           Боловсрол, шинжлэх ухааны сайд –Л.Энх-Амгалан

•           Соёлын сайд – Ч.Номин, С.Батцэцэг

  Урдчилсан байдлаар ЕСӨН сайд УЛИРАХ сураг ажигтай байна. Өчигдөр орой шинэ Ерөнхи сайд Л.Оюун-Эрдэнэ ЗУРГААН сайдыг улираахаар утас цохьсон гэдэг мэдээлэл хөшигний ард хөвөрсөн юм. Хэрэв арав гаруй сайд үлдвэл тэргүүн нь огцорч, танхим нь хэвээрээ үлдсэн болж таарах у гэдэг асуудал үүсэх нь ээ.

САЙДЫН СУУДЛААС ЗУУРАЛДАГСАД: Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдын албан тушаалаа өгснийхөө дараа хөшигний ардуур эл албан тушаалдаа үлдэх элдэв арга саам хэрэглэж эхэлсэн гэгддэг. Түүнийг огцорсны маргааш эмч нар жагсаж, эсэргүүцэл илэрхийлсэн. Т.Мөнхсайханыг улираахгүй бол Д.Цогтбаатар гишүүний эхнэр Т.Болормааг томилох хувилбар яригдаж буй юм байна.

Амарсайхан

Түүнчлэн Шадар сайд болох хамгийн өндөр амбицтай хүнээр С.Амарсайхан нэрлэгдэж буй. Тэрээр лдоогийн байдлаар хамгийн өндөр магадлалтайгаар нэрлэгдэж байна. Харин БОАЖ-ын сайдаар Б.Сарангэрэл дахин улирах уу үгүй юу гэдэг нь хамгийн их эргэлзээ төрүүлж байна. Тэрээр сайдын суудлаасаа буухгүй зууралдах л гэж үзэж буй хүний нэг юм.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 8