богино мэдээ New

Халдварын эрсдэл маш өндөр түвшинд байгааг мэдэгдлээ

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс ковид-19 цар тахлын өнөөдрийн мэдээллийг хийлээ. 

Хөл хориог цуцалсантай холбоотойгоор иргэд хөдөө орон нутаг явах, сайн дурын шинжилгээ өгөх байдал сүүлийн өдрүүдэд их байгаа. Гэтэл сайн дурын шинжилгээ өгч буй иргэдээс ковид-19 вирус илэрч байгаа нь нийгмийг цочроосон, халдварын эрсдэл маш өндөр байгааг ХӨСҮТ-өөс анхааруулав. Тодруулбал, хаанаас халдвар авснаа мэдэхгүй байгаа иргэд гарсан байна. Нөгөөтэйгүүр өчигдөр салбар хоорондын байгууллагуудын хамтарсан эрсдлийн үнэлгээг хийхэд нийслэлд халдвар тархах эрсдэл маш өндөр гэж гарчээ. 

Өөрөөр хэлбэл, хэнд ч, ямар ч үед халдвар тархах эрсдэл өндөр байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. Түүнчлэн Улаанбаатар хотод найман бүсэд хөл хориог бүрэн тогтоогоод байна. 

Үүнд: 

  1.  БГД: 12-р хороо 19-р байр
  2.  БГД: 25-р хороо Голденпарк 303
  3. БЗД: 26-р хороо Баянмонгол 416
  4. БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг
  5. СХД: 8-р хороо 50 айлын орон сууц
  6. СХД: 29-р хороо 141-р байр
  7. СБД: 3-р хороо 45-р байр
  8. СБД: 12-р хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байр зэрэгт хорио тогтоогоод байгаа юм. 

Мөн Эрүүл мэндийн яамны нэг ажилтнаас халдвар илэрсэн учраас яамны 120 хүнд шинжилгээ хийж, таван хүнийг тусгаарлаж, 28 хүнийг гэрийн ажиглалтад авсан аж. 

Цар тахал эрсдэл маш өндөр байгаа энэ үед иргэд та бүхэн маскаа тогтмол зүүж /1-2 цагт болон нойтон болсон үед тэр даруйд солих/, гараа угаах, хоорондын зайгаа барихыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг анхааруулж байна.