богино мэдээ New

А.Отонбаатар УИХ-ын гишүүний зөвлөхөөс татгалзжээ

Харин энэ асуудлаар тэрбээр өөрийн цахим хуудсаараа мэдээлэл хийж УИХ-ын гишүүний Зөвлөхийн ажлаас татгалзаж буйгаа мэдэгдлээ. Түүнчлэн А.Отгонбаатар "Намайг харлуулах гэж хичээж, өө сэв хайж байгаа бол хүссэн зүйлээ хий" гэв. .

Сэтгүүлч Г.Баярчимэг

   Улаанбаатар хотын төв талбайд уржигдар болсон цуглааныг эхлүүлсэн Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг "Жагсаал зохион байгуулсныхаа шанд УИХ-ын гишүүний зөвлөх болжээ" гэх мэдээлэл олон нийтэд тарж, шүүмжлэл дагуулаад байсан юм. 

Харин энэ асуудлаар тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж УИХ-ын гишүүний Зөвлөхийн ажлаас татгалзаж буйгаа мэдэгдлээ. Түүнчлэн А.Отгонбаатар "Намайг харлуулах гэж хичээж, өө сэв хайж байгаа бол хүссэн зүйлээ хий" гэв. 

Түүний хувьд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр шинэ оны өмнөхөөс ажиллахаар болж энэ сарын 19-д УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллуулах тухай албан бичгийг тус гишүүн өөрийн албан тоотоор илгээсэн аж. 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0