богино мэдээ New

УИХ-ын гишүүн Т.Доржханд Цэцэд хандлаа

Засгийн газар иргэдийнхээ орлогыг хамгаалах ажлуудыг хийж байгаа ч одоо эргэлтийн хөрөнгө, бизнесийн эх үүсвэр дутагдаж буйд анхаарал хандуулж, шийдэл гаргах хэрэгтэй байна..

Сэтгүүлч Л.Баатархүү

   УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүйг холбогдох хууль, журамд тодруулж өгөх шаардлагатайг онцоллоо. Тэрбээр "Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийг хоёр сарын өмнө баталсан. Гэтэл уг хууль Үндсэн хуультайгаа хэр нийцэж байна вэ, одоогийн Ерөнхийлөгч ирэх сонгуульд нэр дэвших эрхтэй юу зэргийг тодруулж өгөх шаардлагатай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгогдоно" гэдгийг "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль"-д тусгаагүй. Энэ зүйл заалтыг ирэх 2025 онд хэрэгжүүлнэ гэж байсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхолдын лоббигоор нааш татаж 2021 оны тавдугаар сарын 25-аас хэрэгжинэ" гэж өөрчлүүлсэн. Тиймээс эдгээр асуудлыг тодорхой зааж өгөх талаар иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандаж байна" гэлээ. 

   Түүнчлэн "Засгийн газар иргэдийнхээ орлогыг хамгаалах ажлуудыг хийж байгаа ч одоо эргэлтийн хөрөнгө, бизнесийн эх үүсвэр дутагдаж буйд анхаарал хандуулж, шийдэл гаргах хэрэгтэй байна. Ажлын байрны бодлого ярьдаг улс төрийн хүчин байхгүй байна. Монголбанкинд 7.6 их наяд төгрөг бий. Үүгээр Зээлийн эрсдлийн санд баталгаа гаргаж 400 мянган ажлын байрыг хадгалах боломж байгаа" гэсэн юм. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0