богино мэдээ New

Оюутнуудыг нутаг буцаана

Улсын Онцгой коммис хуралдаж өнөөдөр хэдэн хэдэн чухал шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус комиссын дарга, Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар 12 зүйл заалт бүхий хавсралттай тушаал гаргасан байна. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  Улсын Онцгой коммис хуралдаж өнөөдөр хэдэн хэдэн чухал шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус комиссын дарга, Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар 12 зүйл заалт бүхий хавсралттай тушаал гаргасан байна. 

Уг тушаалд их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд амьдарч буй оюутнууд www.119.mn хаягаар нэвтэрч өөрсдийн бүртгэл хийлгэх аж. Ингэснээр штабаас гаргасан хуваарийн дагуу дотуур байруудад шинжилгээний баг очиж ажиллах юм. Харин дотуур байрнаас гадуур байрлаж буй оюутнуудын хувьд дээрх сайтад бүртгүүлэн орон нутаг явахаас 48 цагийн өмнө өөрсдийн аль ойрхон оношилгооны төвд очиж шинжилгээ өгнө.