Монголд анх удаа гадны компанийн хувьцаа арилжаалж эхэллээ


2018-06-04 13:19:38 2

Сэтгүүлч Л.Баатархүү

 Өнгөрсөн 2000 онд Канад улсад байгуулагдаж Монгол Улсад 2002 оноос үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдэнэ ресурс девелопмент" компанийн хувьцааг арилжаалах цанг өнөөдөр Монголын хөрөнгийн биржид цохилоо. Тодруулбал, манай улсын Хөрөнгийн биржид анх удаа гадны компани хувьцаагаа арилжаалахаар болж буй нь энэ юм байна. Тус компанийн хувьд мөн Канадын хөрөнгийн захаас нэгж үнэ нь 0.38 канад доллараар үнэлсэн найман сая ширхэг энгийн хувьцааг арилжихаар болжээ. Харин Монголд нэгж хувьцааг 640 төгрөгөөр үнэлж нийт 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгох аж.  Уг төвлөрүүлсэн хөрөнгөө Баянхонгор аймагт хэрэгжүүлж байгаа "Алтан нар" болон "Баян хөндий" төслүүдийн хайгуул, судалгааны ажилд зарцуулах юм. 

  Цан цохих арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд УИХ, Засгийн газрын гишүүн Д.Сумъяабазар, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Г.Алтай, "Эрдэнэ ресурс девелопмент" ХК-ийн захирал Петер С.Акарли, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар оролцлоо. 


Сэтгэгдлүүд

  • Henh

    2018-06-06

    Yooo

  • Уншигч

    2018-06-04

    хөрөнгийн зах зээл хөгжиж бна шүүү